lnternet-д байрлаж буй веб хуудаснууд нь статик ба динамик байдлаар зохион байгуулагдсан байдаг. СТАТИК хуудас гэдэг нь html, htm файлаар vvсгэгдсэн текст хэлбэрээр бичигдсэн мэдээллийн тогтонги агуулгыг багтаасан хуудас юм. Өөрөөр хэлбэл ямар нэгэн хэрэглэгчийг тухайн хуудсанд зочлохоос өмнө зохиогч нь тухайн мэдээллийг өрөнхий байдлаар тодорхойлж өгсөн байдаг. Ийм төрлийн хуудаснууд нь хэн, хэзээ, яаж хандсан гэдгээс нь vл хамааран vргэлж адилхан мэдээллийг харуулдаг. Энэ байдал нь статик хуудаснуудын хувьд том хэмжээний хязгаарлалт болдог. Динамик веб хуудасны хувьд дээрх хязгаарлалтуудыг шийдэж тухайн хэрэглэгчийн хvсэлтэд нийцvvлсэн уян хатан мэдээллийг харуулж чаддагаараа онцлогтой. Динамик зохион байгуулагдсан хуудаснууд нь хэрэглэгчийн хувийн мэдээлэл ба лавлагаа, ашиглаж буй броузерийн төрөл, хэрэглэгчийн хvссэн мэдээллийг илгээх, өгөгдлийн бааз, төкст файл, xml зэргийг харуулж чадна. Дээрхээс бид статик ба динамик хуудаснуудын ялгааг ойлгох болсон учраас asp хуудасны кодын асуудлыг авч vзье. Asp веб хуудасыг агуулах файлын өргөтгөл asp байх ба гурван ерөнхий хослолуудыг агуулна. Yvнд: asp код, html бичлэг, текст бичлэг орно. Текст бичлэг нь энгийн ASCII тэмдэгтvvд, HTML бичлэг нь <> хашилтад бичигдэх тэмдэгтvvд, ASP код нь <% %> хашилтад бичигдэх код байдаг.Жишээ нь:
<HTML> <HEAD> <ТITLЕ>Тавтай морилно yy</TITLE> </HEAD> <BODY> <P> </P> <Н1>Сайн байна уу?</Н1> <HR> <В>Одоо <%-Time%> цаг болж байна.</В><ВR> </BODY> </HTML>
Дээрх жишээ код бол веб сервер талдаа ажиллаж байгаа юм. Өөрөөр хэлбэл тухайн хэвлэж буй цаг нь веб сервер дээрх цагийг тодорхойлж байгаа юм. Ингэж сервер талдаа ажилладег технологийг хэрэглэх дараах ач холбогдолтой. 1. Таны броузер-ээр дэмжигдэхгvй програмчлалын хэлэнд суурилсан кодыг ажиллуулахыг зөвшөөрнө. 2. Динамик веб application-уудыг идэвхжvvлдэг. (Java, Dynamic HTML, ActiveX Control) 3. Client-side буюу хэрэглэгч талын динамик веб технологиудаас хурдан ачаалагдах 4. Таны бичсэн код хэрэглэгчээсээ нууцлагдах зэрэг олон талын давуу талыг агуулж байдаг.
|