|
Яг одоо сүлжээнд нийт 4 хүн холдогдсон байна.
Вэб сайтыг нийт 3323344 удаа үзсэн байна. |
|  |
| Нүүр хуудас » Хичээл » PHP |
| PHP language танилцуулга |
| Бичсэн: С.Санчир Огноо: 2004.09.16 |
РНР бол Hypertext Preprocessor / Personal Home Page / гэсэн vгийн товчлол юм. РНР бол платформ хамааралгvй, HTML холилдсон сервер талын вэб програмчлалын хэл юм. РНР нь CGI & Perl, C хэлvvдтэй их төстэй гэж хэлж болно. РНР ийн давуу талууд гэвэл олон програмчлалын хэлvvдтэй хамтран ажиллах боломжтой , маш олон төрлийн Database буюу мэдээллийн сантай харицан ажиллаж чаддаг / ж.н : MySQL, Opacle, SQL, PostgreSQL, mSQL, SyBase, Access .../, олон төрлийн протоколуудтай харицан ажиллах боломжтой IMAP, SNMP, NNTP, POP3 , HTTP гэх мэт маш сайн сервер талын програмчлалын хэл юм. Мөн хэрэглэгчид сурахад хялбар байдаг. РНР нь формтай ажиллах, cookie, файлтай ажиллах, зураг тэкстэн файлыг vvсгэх, мэйл илгээх, E-shop байгуулах, серверийг удирдах гэх мэт маш олон vйлдлийг хийж гvйцэтгэж чадна. РНР кодчлол <? ба ?> эсвэл <?php ба ?> гэсэн тэмдэгтийн хооронд бичигдэнэ.
<?php your php code ... ?>
РНР кодчлол ашиглан байгуулсан хуудсыг өргөтгөл нь .php .php3 .php4 гэх мэт байх хэрэгтэй байдаг. Энгийн HTML өргөтгөлтэй вэб хуудсан дээр ажиллах боломжгvй. РНР-г сервер талын хэл гэж хэлсэн болхоор энгийн windows -ийн орчинд ажиллаж чадахгvй юм. Та нэмэлт сервер Software-уудыг өөрийн компьютерт суулгаснаар РНР хуудсуудаа шалгаж туршиж байх боломж бvрдэнэ. Сервер Software ийн жишээ бол APACHE сервер юм. Та энэхvv программыг манай файлын сангаас татан авч ашиглаж болно. Бас таны Вэб хуудсаа байрлуулах вэб сервер тань Apache, php гэх мэт дэмждэг байж саяа өөрийн хуудсуудаа ажиллуулж олонд хvргэж чадна. Хэрэв тийм биш байвал өөр Webhosting сонгох хэрэгтэй. РНР -г өөрийн компьютер дээрээ ажиллуулж байхын тулд та PHP,APACHE -г суулгах хэрэгтэй. Харин Mysql database ашиглах, CGI ашиглах хэрэгтэй бол бvгдийг нь өөрийн Локал машин дээрээ суулгаарай. Эд бvгд манай файлын сан байгаа. Эдгээрийг бvгдийг нь цугт нь суулгаад тохиргоог нь өөрөө хийчихдэг программ бол PHPTriad , HTTPTriad юм. Та элдэв тохиргоо хийж суулгах мэдэхгvй байгаа бол шууд PHPTriad -г сонгохыг танд зөвлөе.Та илvv ихийг мэдэхийг хvсвэл өөрсдийнх нь сайтаар зочилоорой. http://www.php.net // php ийн гол сайт http://www.apache.org // Apache ийн гол сайт http://www.mysql.com // Mysql ийн гол сайт http://www.phpgeek.com // phptriad РНР хэрхэн ашиглах тухай дараагийн хичээлээр vзэх болно. |
3623 удаа уншигдсан Буцах Найздаа илгээх Мэдээг хэвлэх |
|
| |  |
|
Сайтын гишүүд, зочдын анхааралд! Манай сайт үндсэн бүтэц, агуулгаа бүрэн өөрчилж өмнө нь байсан олон булангуудыг хаасан бөгөөд цаашид зөвхөн E-Learning чиглэлээр хичээл, материал байрлуулж байхаар болсоныг мэдэгдэе. |
|